ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагчаас тусгаарлалтын 12 дахь хоног дээр нь халдвар илэрсэн талаар өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Тэгвэл халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болон ажилласан таван эмч, сувилагч, ажилчдыг тусгаарлажээ.
Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй гэв. Эмч, ажилчдыг нарийн үзлэг, оношилгоонд хамруулж байгаа аж.
А.Сүх