Хот нийтийн аж ахуйн өдөр тутмын ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор аппаратын хурлыг долоо хоног бүр зохион байгуулдаг.
Өнөөдрийн хурлаар дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн зохион байгуулах, худалдаа үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгаалалтыг зохион байгуулах, Амгалан орчмын дулааны шугамын угсралт, өнжмөл нүүрсний татан авалт, нөөцийн мах бэлтгэн нийлүүлэлтийн бэлтгэл ажлын явц, нийтийн ариун цэврийн байгууламжийн ашиглалт үйлчилгээ зэрэг 30 гаруй чиглэлийн арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор албаны хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө.