Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Elite International MUN "Шинэ бодит байдал" сэдвээр хуралдлаа

2020-11-10
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль Elite International MUN буюу НҮБ-ын загвар хурлыг тав дахь жилээ зохион байгууллаа. НҮБ-ын үйл ажиллагааг сурагчдадаа таниулж, олон улсын мэдлэгийг нь өргөжүүлэх, сурагчдын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, харилцааны ур дүйд сургах, бичих, ярих, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах, хэлний мэдлэгийг бататгах зэрэг олон талын ач холбогдолтой тус арга хэмжээний энэ жилийнх арваннэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд болж байна. НҮБ-ын гишүүн орнуудын 2030 он хүртэл биелүүлэх ёстой тогтвортой хөгжлийн  17 зорилгыг иргэн бүрт таниулахад “Elite International” сургуулийн зохион байгуулдаг НҮБ-ын энэхүү загвар хурал чухал нөлөө үзүүлдэг.  Загвар хурлаараа тогтвортой хөгжлийн 17 зорилтоос онцолдог байсан бол энэ жил Elite International MUN цар тахалтай холбоотойгоор “Шинэ бодит байдал”-д хэрхэх ёстойг онцолжээ. Уншигчдад сануулахад НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт нь

1. Ядуурлыг устгах

2. Өлсгөлөнг зогсоох

3. Эрүүл мэндийг дэмжих

4. Чанартай боловсролыг дэмжих

5. Жендерийн эрх, тэгш байдлыг хангах

6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах

7. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх

8. Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох

9. Инноваци болон дэд бүтцийг нэмэгдүүлэх

10. Тэгш бус байдлыг бууруулах

11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих

12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих

13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах

14. Далай тэнгисийн нөөцийг хамгаалах

15. Хуурай газрын эко системийг хамгаалах

16. Энх тайван, шударга ёсыг цогцлоох

17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг билээ.

Өнгөрсөн жил “Уур амьсгалын бодит нөхцөл” сэдвээр дөрвөн хэлээр зохион байгуулж байсан Elite International MUN энэ жил дээр дурдсанчлан "Шинэ бодит байдал" сэдвийн хүрээнд болж байна. Дэлхий нийт хамгийн ихээр анхаарлаа хандуулж, шийдэл хайж буй энэ цаг үед сурагчдад ч мөн коронавирусийн дараах нөхцөл байдал, халдварын тархалтыг бууруулахын тулд авч болох арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт, хөл хорионы улмаас бий болсон асуудал, бэрхшээлийн талаар олон улсын жишээ, судалгаан дээр тулгуурлан хэлэлцэж байна. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа тус загвар хуралд нийслэл, орон нутгийн 40 орчим сургуулийн 400 гаруй хүүхэд бүртгүүлснээс 160 сурагч шалгаран оролцжээ. Тэд найман хороонд хуваагдаж, англи, орос, монгол, хятад хэлээр мэдээлэл солилцсон байна. Ийнхүү дөрвөн хэлээр мэтгэлцэж, хуралдсанаар зөвхөн монгол бус гадаад хүүхдүүд хамрагдах боломж нээгдэх бөгөөд хэлний мэдлэгээ сайжруулж, өөрийгөө сорих хүсэлтэй сурагчид судалж буй хэлээрээ мэтгэлцэж, орон, орны хүүхдүүдтэй танилцах юм . Түүнчлэн гаднын улсаас сурагчид урьж, оролцуулах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас зөвхөн монголд амьдарч буй гадаад хүүхдүүдийг хамруулах болсныг зохион байгуулж буй сурагчид хэлж байлаа. Өмнө жилийн загвар хуралд бусад орноос сурагчид ирж оролцож байсан ч энэ боломж цар тахлын улмаас энэ жилдээ түр хаагдаад байгаа билээ.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн зохион байгуулж буй НҮБ-ын загвар хуралдаанд оролцож буй сурагчдын сэтгэгдлийг сонслоо. 


“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12б ангийн сурагч Б.Баясгалан

Elite International MUN хуралдаан тав дахь жилээ зохион байгуулагдаж байна. Тус хуралдаанд зөвхөн сурагчид оролцдог бөгөөд сурагчид өөрсдөө зохион байгуулдаг онцлогтой. Мөн өмнө нь оролцож байсан хүүхдүүдийн олонх нь сургуулиа амжилттай төгсөөд, хүссэн их сургуульдаа элсэн суралцаж байна. Тэд ирээдүйд нийгэмд нөлөөлөхүйц боловсон хүчин болж, энэхүү хуралдаанаас судалж, суралцсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлнэ гэж боддог. Энэ жилийн хуралдааны сэдэв онцлогтой. Дэлхий дахинд тархаад буй цар тахлын эсрэг ямар арга хэмжээ авч болох талаар болон коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг болон эерэг нөлөөний талаар хэлэлцэж байна. Ингэснээр асуудлыг олж хараад, шийдэх чадварт суралцах төдийгүй хүүхдүүд амьдралын хэв маягаа өөрчилж, өөрийгөө ч бусдыг ч хайрладаг болгохыг хичээнэ гэж найдаж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулахад тусалсан ивээн тэтгэгч байгууллагууд, хамтрагч байгууллагууд болох Redrock Resort, Голомт банк, Passion ус, Adventure temple болон Хараацайн жигүүр компаниудад талархаж байгаагаа нийт хүүхдүүдийн өмнөөс хэлмээр байна. Маш их баярлалаа.

Дархан-Уул аймгийн Эмпати сургуулийн сурагч Б.Болорсолонго 

Би Elite International MUN-д анх удаа оролцож байна. Дэлхий дахинд дэгдэж, олон хүнийг үхэлд хүргээд буй коронавирусийн талаар бид хэлэлцлээ. Ингэснээс тус вирусээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах талаарх мэдлэг, мэдээлэлтэй болсон. Түүнчлэн улс орны эрүүл мэндийн тогтолцоог болон ДЭМБ-ын коронавирусийн эсрэг авч, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай сайн мэддэг боллоо. Зөвхөн эрүүл мэнд, эрүүл мэндийн байгууллага, “COVID 19” ийн талаар мэдээд зогсохгүй өөрийгөө илэрхийлэх, бусадтай үзэл бодлоо солилцох чадварт суралцлаа.  Мөн олон шинэ найзтай болсон. 

Дархан-Уул аймгийн Эмпати сургуулийн сурагч Б.Маргад-Эрдэнэ

Өмнө нь Elite International MUN-д оролцож байгаагүй болохоор тус хуралдааны талаар ямар ч төсөөлөлгүй ирсэн. Гэхдээ зохион байгуулалт сайтай, хүнд их өгөөжтэй үйл ажиллагаа боллоо. Товчхондоо, миний хүлээлтээс давсан. Соёлтой, мэргэжлийн мэтгэлцээн гэж юу болохыг сурсан. Англи, орос, хятад хэлээр төвөггүй ярьж, ойлголцож байгаа үеийнхээ хүүхдүүдийг хараад гадаад хэлний мэдлэгээ улам сайжруулахын хүссэн. Мөн өөр, өөр үзэл бодолтой хүүхдүүд байгаа учир асуудлыг олон талаас харж, шийдвэрлэх, багаар ажиллах зэрэг олон чадварт суралцлаа.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн  10б ангийн сурагч Ж.Аржан

Би өмнө жил Elite International MUN хуралдааны зохион байгуулах багт ажилласан юм. Харин энэ удаа оролцогчоор ирсэн. Зохион байгуулахаар аливааг цэгцтэй байлгах, удирдан, зохион байгуулах чадварт суралцдаг юм билээ. Харин оролцож, хуралдаж, мэтгэлцэхээр багаар ажиллах, илтгэл тавих, өөрийгөө илэрхийлэх зэргийг сурч байна.  Энэ жил COVID19-ийн дараах нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Би хүүхдийн эрхийг хамгаалах хороонд орсон юм. Коронавирус хүүхдийн эрхэд хэрхэн нөлөөлж буй талаар судалсан. Хөл хорионы дараа дэлхий дахинд хүүхдийн хүчирхийллийн тоо нэмэгдсэн байна лээ. Учир нь хүүхдүүд тусгаарлалтад орсноор хүчирхийлэгчтэй урт хугацаанд хамт байх шаардлага тулгарсан. Мөн эдийн засгийн хямрал, нийгмийн стресс зэргийн улмаас эцэг, эхчүүд хүүхдэдээ бухимдлаа гаргадаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Тиймээс эцэг, эхчүүдэд болон хүүхдүүдэд хүүхдийн эрхийн талаар мэдээлэл, боловсрол олгох хэрэгтэй гэж бид бодсон.

Баян-Өлгийн аймгийн Эмпати сургуулийн 9б ангийн сурагч Айден Мадена

Би мэс заслын эмч болох мөрөөдөлтэй. Elite International MUN хуралдаанд оролцсон нь мэргэжлийнхээ талаарх ойлголтыг илүү бататгасан. Тухайлбал, хөл хорио, цар тахлын үед эмч нар, эрүүл мэндийн яам, ДЭМБ юу хийх ёстой болохын маш сайн ойлгосон. Эмч хүн ямар ч үед хүмүүсийн эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй нь цар тахлын үед илүү анзаарагдаж байна. Мөн иргэн бүхэн өөрийн эрүүл мэндийг хамгаалах нь хамгийн чухал гэж ойлгосон.  

О.Даваасүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • уншигч (202.21.96.76)
    Элит гэдэг үг сөрөг утгатай
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
    • Crazy dumb ppl
      Ygd surug utga tai ve ? Elit gdg chn tugs deed zergiih gsn utgtai mdkun bj bitgi teg
      2020 оны 11 сарын 10
  • Зочин (150.129.143.111)
    Элит сургуулийн төлбөр хэд вэ. Ямар утсаар холбогдох вэ
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.143.111)
    Энд оролцохын тулд ямар шалгуур байдаг вэ? Шалгуураа ил тод хүртээмжтэй үарлаж байгаарай. Мэдэхгүйгээс маш одон хүүхэд оролцохгүй байгаа байх.
    2020 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    5 цаг 9 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    5 цаг 48 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    5 цаг 52 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    6 цаг 17 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    6 цаг 19 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    6 цаг 26 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    6 цаг 33 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    6 цаг 39 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    6 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    7 цаг 13 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    8 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    8 цаг 40 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    9 цаг 26 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    9 цаг 56 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    10 цаг 12 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    10 цаг 32 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    10 цаг 36 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    11 цаг 1 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    11 цаг 21 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    11 цаг 39 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК