Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цаглашгүй их авьяасын эзэн “БОРТУА” брэндийн Балжиннямын ертөнц

2020-11-10
0
ЖИРГЭХ

Болор мэт гялалзаж

Од мэт гэрэлтэж

Рашаан мэт ундарч

Тэнгэр мэт цэлмэг

Ус мэт тунгалаг

Авьяас чадварын ноён оргил амжилт бүтээлийн эзэн нь болж төрсөн. Цаглашгүй их авьяастай цацарч гэрэлтсэн, гэгээлэг бодолтой бүсгүй загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг тодорхойлжээ.  Цор ганц бүтээлийг урлагч “БОРТУА” брэндийг үүсгэн байгуулагч  “ГОЁЛ 2020” оны Гран при-гийн эзэн  Б.Балжиннямын урланд тухлан саатсан юм. Гялалзаж, гялтагнасан чамин тансаг бүтээлүүд нүд баясгаж, сэтгэл сэргээнэ. Өрөөний дизайныг цагаан, шар өнгийг хослуулан тохижуулж, хөгжмийн намуухан ая эгшиглэх  нь дизайнерын урлан ийм л байх ёстойг илтгэх мэт. Урланг чимж буй хувцас бүрээс уран сэтгэмж, ур дүй, урлагийн мэдрэмж цогцолдог. Түүний урласан этгээд хийгээд чамин  хувцаснууд энэ цаг үеийн  загварын чиг хандлагыг тодорхойлдог нь нууц биш.

Цор ганц, үгээр илэрхийлэхийн аргагүй чамин, чанартай хээнцэр дэгжин хувцсыг Б.Балжинням л тархиныхаа цараас ургуулан, урлагийн бүтээл болгож, уран бүтээлчдийг гоёдог.

Эрт үеийг эдүгээтэй холбодог үндэсний хувцсандаа үүх түүх болон үлдэж буй үндэсний хээ угалз, дөрвөлжин, монгол бичгийг шигтгэж, титэм нөмрөг зэрэг зүүсгэлээр чимж, урласан бүтээл бүрдээ сэтгэлээ шингээж ажилладаг авьяаслаг дизайнер юм. Хувцасны үүсэл хөгжлийг судалж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд номын санд өдөржин сууж “номтой нөхөрлөх”, музей үзэж мэдлэгээ цаг тутамд тэлдэг нь түүний амьдралын салшгүй нэг хэсэг.  Ур чадвар бол үнэ цэнэ илэрхийлэмж гэдэг. Тэгвэл чадвар чансаагаараа Монголын загварын ертөнцөд толгой цохьж буй Б.Балжинням дизайнерын хүүхэд насны хүсэл мөрөөдлөө хөдөлмөрөөрөө биелүүлсэн бахархам сайхан түүхээр аялъя.


ХҮҮХЭД НАСНЫХАА МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, ЧАДВАРЛАГ ДИЗАЙНЕР БОЛЖ ЧАДЖЭЭ

No description available.Цас бороо нар салхи цаг хугацаатай уралдан урагшилдаг хүмүүний амьдралын хамгийн жаргалтай хором мөч дурсамж болон хүүхэд насанд тодрон үлддэг.  “Гоёл” наадмын шилдгийн шилдгээр шалгарч, Гран при цомыг нь гартаа атгаж, зогсох үедээ Б.Балжинням хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй хувцас загварын салбарт од болж гялалзаж, чадсан. Сэтгэл хөдөлгөсөн агшин, баярын нулимс урсгасан мөч түүний амьдралд түүх болж үлдсэн юм. Дизайнер болох нь түүний хүүхэд насны хүсэл мөрөөдөл.

Авьяас чадвар, өгөгдөл байвч өөрөө хөлс хүчээ гартал хөдөлмөрлөж чадахгүй бол загварын ертөнцөд тодрон гарч ирж чадахгүй. Учир нь, урласан хувцсыг үзэгчид давхар шүүгчийн ажлыг гүйцэтгэдэг. Хүний нүдэнд тусахуйц бүтээл урлаж, брэндийнхээ үнэлэмжийг тодотгож чадсанаар “БОРТУА” брэндийн Б.Балжиннямын уйгагүй хөдөлмөрлөсний үнэлэмж байсан биз. Энэ талаар “Дизайнер болох миний мөрөөдөл байлаа. Хүүхэд байхдаа хувцас загварт дурлаж, гар урлал, чимэглэл хийнэ. Барбиндаа хувцас оёхоос эхлээд өөрийнхөө хувцасны загварыг өөрчилж өмсдөг охин байв. Дөрөвдүгээр ангидаа “Сургуулиа төгсөөд дизайнер мэргэжилтэй болно” гэж он, сар, өдрөө тэмдэглээд бичсэн байсан. Номын сангаа цэгцэлж байгаад дэвтрээ уншсан.  12 настай охины цаасан дээр бичсэн мөрөөдөл өнөөдөр биеллээ олсонд баярласан” гэлээ.

ОЮУТНЫ ШИРЭЭНЭЭС ОНЦГОЙ ЗАГВАРЫГ БҮТЭЭЖ, ОЛНОО ТАНИГДСАН ОХИН

No description available.Арван жилээ амжилттай төгссөн сурагч охин “Сити” их сургуулийн Хувцас загвар, дизайнерын ангид элсэн оржээ. Хоёр жилийн хугацаанд суралцаж, Их Засаг их сургууль руу шилжин суралцаж, төгссөн байна. Оюутны ширээнээс олон уралдаанд оролцож, онцгой загварыг урлаж, олноо танигдсан овсгоотой охин байжээ.

“Хаврын гоёл”-д жил бүр идэвхтэй оролцож, төгсөх курстээ тус наадмын Гран-приг авч байлаа. Их сургуулиа төгсөөд “Монгол костюмс” компанид хоёр жил ажилласан. Үндэсний хувцасны академи байсан учраас судалгааны ажил маш их хийдэг. Дөнгөж сургуулиа төгсөөд том компанийн үүдийг нээж орно гэдэг миний хувьд том боломж байсан. Их ч зүйлийг сурч мэдсэн. Энэ үед олон улсын загварын наадамд урилгаар оролцож, загварын коллекцоо танилцуулах боломж гарч байсан” гэв. Энэ нь түүний ирээдүйн эх үйлсийн эхлэл байжээ.  

ТАШУУР ӨГСӨН ШАГНАЛ

“БОРТУА” хэмээх үг нь ихэс дээдсийн хувцсыг урлагч хэмээх утгыг илэрхийлдэг аж. Оюутан ахуй цагтаа судалгааны ажил хийхээр ном уншиж байхдаа ирээдүйнхээ брэндийн нэрийг олж авсан гэдэг.“БОРТУА” брэнд улирлын өнгө аястай уялдуулж, коллекц гаргахаас хоёр удаа “ГОЁЛ” наадамд оролцож чансаа өндөр, мэдрэмж сайтай  ирээдүйтэй залуу чадварлаг дизайнер гэдгээ загварын салбарынхан дундаа тамгалж чадсан.  Амжилт ололтынх нь талаар тодруулахад ““Гоёл-2019” тэмцээнд бие даан оролцож “Шилдэг залуу дизайнер”, энэ жилийн наадамд оролцож Гран- при шагнал хүртсэн. Энэ жилийн наадамд Япон, Герман зэрэг олон улсын шүүгчид шүүсэн. Энэ утгаараа шалгуур, үнэлэмж өндөр байсан гэж хэлж болно.

No description available.

"Гоёл" наадам бол загварын долоо хоног биш тэмцээн. Шилдэг дизайнерууд өрсөлддөг олон төрөлтэй тэмцээн. Шагнал гардуулах үед догдлоод хүлээгээд байхад миний нэрийг дуудахгүй байсан. Урлагийн салбарынхан бид эмоци өндөртэй хүмүүс. Тайзны ард сэтгэл хямарчихсан. Гэхдээ итгэлийн оч байгаад байв. За яахав залуу хүн дахиад илүү ихийг бүтээж амжилт гаргана гэж бодож байтал манай брэндийг нэрийг дуудахад л Гран- при шагналыг авч байгаагаа ойлгосон. Тайзан дээр яаж гарснаа ч санадаггүй. Энэ бол миний хувьд ташуур өгсөн, хурцалсан шагнал байсан гэж боддог. Мэргэжлээрээ ажиллаад найм дахь жил дээрээ Гран- при авсан.

Миний хувьд брэндээ олон улсад таниулах зорилготой. Монгол хувцасны үүслийг дэлхий ойлгоосой гэж боддог.

Тиймээс “Гоёл” наадамд миний онцолсон загвар нь үндэсний хэв загварын уран сэтгэмжийн загвар. Хувцаст шигтгэсэн хээнүүдээ XII зуунд урчууд ашигладаг байсан. Миний хувьд гурван коллекцоор орсон. Үндэсний дээлний хэв маягийг авангард загвараар өдөр тутам өмсөж болохоор эмэгтэйлэг, хөнгөн мэдрэмжээр орчин үетэй нийцүүлэн урласан. Мөн гадуур хувцас, уран сэтгэмжийн хувцас гэж урласан. Эдгээрээс хамгийн удаан ажилласан нь уран сэтгэмжийн хувцас байсан. Тухайлбал, ихэнх хүн титэм монголоос үүсэлтэй гэж мэддэггүй. Тиймээс энэ талаар судалж, үндэсний хэв шинжид тохируулан шинэ загвар гаргасан” гэлээ. Б.Балжинням хэлж буй үгсээс судалгааны ажлыг хийж, хувцас бүрдээ  шигтгэж өгсөн нь алдагдсан үндэсний өв соёлыг үйлээрээ сэргээж болдгийг тод харуулж байна.

ХӨЛСӨӨ ДУСЛУУЛЖ, ХӨДӨЛМӨРЛӨЖ БҮТЭЭСЭН “БОРТУА” БРЭНД

No description available.“БОРТУА” брэндийн загвар зохион бүтээгч Б..Балжинням урласан хувцсыг өмсдөг хүн бүхэн харц дээгүүр нүүр бардам алхдаг. Түүний бүтээлээсс “чанар чансаа” л үнэртдэг. Брэнд бүтээж, бизнес эхлүүлнэ гэдэг хүн бүхний зориглоод хийх ажил биш.       Хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд хүний хүсэл мөрөөдлийг чөдөрлөдөг. Брэндийнхээ бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулж, бизнесээ тогтвортой үргэлжлүүлэхэд алдагдал, ашгаа давхар тооцоолох ёстой. Хийж, бүтээх хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн Б.Балжиннямд оёдлын машинаас өөр юу ч байсангүй. Түүнийг брэндтэй болох хүсэл нь хөтөлжээ.  Хөрөнгө мөнгөөр туслаад өгөх хэн ч байсангүй. Харин үрээ гэсэн ээжийн сайхан сэтгэлийн үгс цаглашгүй их авьяастай охинд нь урам болж очсон ч байж мэдэх юм. “Миний хувьд дансандаа 10 мянга ч хүрэхгүй төгрөгөөр  брэндээ эхлүүлж байсан. Зөвхөн өөрийнхөө авьяас чадвар, дотоод мэдрэмж, итгэл үнэмшилдээ хөтлөгдсөн. Ээж минь миний ажил мэргэжил, үзэл бодлыг их дэмжиж, ярилцдаг. Их сургуулиа амжилттай төгсөхөд  хайч, оёдлын машиныг анх бэлэглэж байсан. Дизайнер хүний чухал зэвсэг бол  оёдлын машин. Ажил хийж олсон мөнгөөрөө урлангаа бага багаар тохижуулж, өргөжүүлсэн. Хөлс урсгаж, ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байгаа учраас миний бүтээл бол миний баялаг гэж боддог. Хүн юу тарина түүнийгээ хураана гэж итгэдэг учраас тууштай байхыг хичээдэг. Ямар ч зүйл тохиолдсон хариуцлагыг нь өөрөө үүрнэ гэж ухамсарладаг учраас өөртөө эзэн байх ёстой. Бизнес ч бай, амьдралд ч бай хариуцлага гэдэг зүйл их чухал” гэлээ. 

ЦОР ГАНЦ ЗАГВАРЫН ХУВЦАС ӨМСӨХИЙГ ХҮН БҮХЭН ХҮСДЭГГҮЙ ГЭЖ ҮҮ...

Цор ганц загварын хувцас өмсөхийг хүссэн хүн бүхэнд “БОРТУА” брэндийн үүд хаалга нээлттэй байдаг. “Хүн өөрөө цор ганц шүү дээ. Тиймээс цор ганц хувь байхыг хичээдэг. Хэрэглэгч ямар загварын хувцас хүсэж байна, түүн дээр нь ажилладаг. Манай брэндийн хувьд дахин давтагдашгүй цор ганц хувилбар” гэдгээрээ бусдаас ялгарч чаддаг” хэмээн Б.Балжинням эелдэгхэн инээмсэглэж, ихэмсгээр тайлбарлав. Монголын загварын ертөнцөд өнгө төрхөөрөө хэдийнэ танигдсан БОРТУА болон КАДР брэндийн дизайнерууд хойд хөрш болох ОХУ-д болсон олон улсын загварын долоо хоногт  эх орныхоо нэрийг дуудуулж,  амжилттай оролцоод ирсэн. “Орос улсад жил бүр  загварын долоо хоног болдог. Монгол Улсаа төлөөлөн Кадр брэндийн захирал Д.Энхбаатар  бид хоёр оролцсон. Олон улсын наадамд брэндээ  таниулж, төлөөлж оролцсон анхны алхам. Тухайн үед олон улсын дизайнерууд дунд өөрийнхөө бүтээлийг хэр чансаатайг мэдэрсэн. Хүмүүс миний загварыг хараад баяр хүргэж, өндрөөр үнэлэх,эх орныхоо нэрээр овоглож, ур чадвараа үнэлүүлэх тэр мэдрэмж хамгийн сайхан байсан” хэмээсээр бидний ярилцлага өндөрлөсөн юм. 

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Amjilt (202.55.188.35)
    Баяр хүргэе. Нээрээ л жаахан охин байхаасаа л байнга л хөдөлмөрийн ангид байж байдаг ээмэг зүүлт урлаж, загварын охидууд зурж, ямар нэг оёдол оёж байдагсандаа. Анги хамт олонтойгоо эелдэг нийтэч харилцдаг ихэвчлэн л инээж байдаг яг ээж шигээ. Таарах бүрт ямар нэг хөгжилтэй зүйлсийг яриад инээж явдагсан. Их нямбай. Сайхан найз нөхөдтэй. Хүн ялгаж харилцана гэж хэзээ ч байхгүй. Ажилд нь улам их амжилт хүсэе. Ангийн охиноос...
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    5 цаг 8 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    5 цаг 47 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    5 цаг 52 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    6 цаг 16 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    6 цаг 18 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    6 цаг 25 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    6 цаг 32 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    6 цаг 38 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    6 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    7 цаг 12 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    7 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    8 цаг 39 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    9 цаг 25 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    9 цаг 55 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    10 цаг 11 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    10 цаг 31 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    10 цаг 35 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    11 цаг 0 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    11 цаг 21 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    11 цаг 38 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК