Автомашины зогсоолын зай талбайг гар утсаараа харах боломжтой болжээ. Тодруулбал UB Parking аппликэйшн ашиглан гар утсаараа дамжуулан зогсоолын зай багтаамжийг харах боломжтой болсон байна. Тухайлбал, “Централ таур”-ын зүүн талын зогсоолыг уг системд холбожээ. Мөн Хангарди ордон, Бага тойруу орчмын зогсоолыг нэгдсэн системд оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр жолооч нар зогсоол хайж цаг алдахгүйгээр гар утаснаасаа зогсоолын зай талбайг харж болох боломж нээгдэх юм.
Харин төлбөрөө тухайн зогсоол руу орохдоо төлнө. Зогсоолын цаг хамгийн багадаа 30 минут бол хоёр цаг хүртэл түрээслэх боломжтой аж.