Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
"Ийст Говь" гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 130 мянга гаруй аж ахуйн нэгжийн таван хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай. Цар тахал холбоотойгоор тэдгээр компаниудын ажил зогсож, ажилчид нь цалингаа авч чадахгүй байна. Үүнээс гадна олон бүтээн байгуулалтын ажлууд зогссон.
Өнөөдөр мэдээлэл хийж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай 39 компанийн төлөөлөл 39 гадаад ажилтан, хөрөнгө оруулагчаа оруулж ирэх гэсэн ч мухардмал байдалд орчхоод байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас хойш гадаадын хөрөнгө оруулагчдаа оруулж ирэхээр хөөцөлдөж, зардал мөнгөө гаргаад Засгийн газар, УОК-оос холбогдох зөвшөөрлөө аваад оруулж ирэхэд бэлэн болсон байхад хэсэг бүлэг хүмүүсийн улстөржсөн үйлдлээс болж төр засгаас гаднаас ажилчин оруулж ирэхийг хориглосныг эсэргүүцэж байна.
Засгийн газраас яг албан ёсны ийм шийдвэр гараагүй ч Шадар сайд ингэж ярьсан. Энэ байдал нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Бид цар тахлыг оруулж ирье гээгүй. Хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг нь баримталж, нэн шаардлагатай байгаа хүмүүсийг оруулж ирэхийг л шаардаж байна. Нэг л хүний лайваас болж аж ахуйн нэгжүүдийг хохироож болохгүй" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (2)