Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны аравдугаар сард ажилгүй 6.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 1.9 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хассан байна. Нэг үгээр бол, “Ковид-19” цар тахлын үед 6,5 мянган иргэн ажил хайн бүртгүүлжээ. Улаанбаатар хотод гэхэд л 2020 оны аравдугаар сард 2.1 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 505 иргэн ажилд орсон байна.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.8 (36.7%) мянган хүн,ажилд зуучлагдан орсон иргэд 1.8 (48.9%) мянган хүн, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хассан иргэд 1.0 (18.9%) мянган хүнээр буурчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны аравдугаар сарын эцэст 28.7 мянга, үүнээс 18.3 (63.8%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.4 (36.2%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.