“Ковид-19”-ийн эсрэг вакциныг гарган авч, үр дүн нь 90 хувьтай байгаа талаарх таатай мэдээллийг дуулгасан энэ өдөр Монголд коронавирусний халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж, нийт 374 боллоо. Эдгээр 374 өвчтөний 317 нь эдгэрч, ХӨСҮТ-д одоогийн байдлаар 54 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн есөн хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүнийх хүнд байна. Өдрөөс өдөрт халдварын тохиолдол олон тоогоор нэмэгдэж байгаа тул иргэдийг амны хаалтаа байнга зүүж, гараа ариутгаж байхыг ЭМЯ-наас дахин санууллаа.