Увс аймгийн Боршоо, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг хаагаад байгаа билээ. Тэгвэл Цагааннуурын боомтыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээхээр болжээ. Боршоо боомт дээр одоогоор нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн 30 орчим автомашин ирсэн байгаа аж.
Үүнийг хилийн төлөөлөгчдийн хэлэлцээрээр татан оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр нефтын бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг онцолсон.
Б.Баатар