ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт гурван ихэр төржээ. Ихрүүд 1,9, 2, 2,1 кг жинтэй төрсөн бөгөөд нэг хүү, хоёр охин ажээ. Ихрүүдийн ээж тав дахь удаагаа амаржсанаар найман хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон байна. Найман хүүхдийн долоо нь хүү, нэг охин нь сая төрсөн ихрүүдийн нэг юм байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Монгол Улсад гурван ихэр 2018, 2019 онд тус бүр 41 бүртгэгджээ. Энэхүү явдлаас өмнөхөн Эрдэнэтийн харьяат цагдаагийн офицерын гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болсон баярт мөчийг бид хуваалцаж байсан билээ.
Сэтгэгдэл (1)