Үйлчилгээний газар болон албан байгууллага, нийтийн тээвэрт амны хаалт зүүхийг Улсын онцгой комиссоос үүрэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан, амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн торгууль ноогдуулж, амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.
Түүнчлэн шинэ жилийн баяр тэмдэглэсэн болон тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй газарт давхар хариуцлага тооцохыг МХЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)