Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан ШӨХТГ-аас бүх аж ахуйн нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхэлжээ. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авахыг анхааруулав.