УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Үүссэн нөхцөлтэй холбогдуулан нийслэлээс гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хаасан. Гурав хоногийн тандалт, судалгааны хугацаанд нийслэлээс хүнс тээвэрлэх, оршуулга зэрэг ажлыг дэг журамтай гаргана. Коронавирус илэрсэн иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийн судалгааг гаргаж байна. 16 хүнийг нэгдүгээр хавьтал гэж тогтоон шинжилж байна. Цагдаагийн байгууллага тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байна. Үзвэр йүчилгээний газраар орсон байна.
Тандалтын судалгаанд бүх хүмүүсийг хамруулах учраас иргэд нийтэд тархсан гэж ойлгож болохгүй.
Мөн мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллээс бусад мэдээлэлд хариуцлагатай хандахыг хүсье. Иргэдийг үймээсэн мэдээлэл тараавал арга хэмжээ тооцох"-ыг анхаарууллаа.
А.Сүх
Сэтгэгдэл (1)