УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Я.Содбаатар “Ачаа тээврийн жолоочийн гэр бүлийн хүнээс хадвар илэрч, батлагдаад байна. Тиймээс гурав хоногийн хугацаанд хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд хавьталд орсон хүмүүсийг илрүүлэх, оношлох арга хэмжээ авна.
Мөн бүх шатны боловсролын сургууль, баар цэнгээний газар, бусад үйлчилгээний газрыг гурав хоногийн хугацаатай хаалаа. Өмнө нь хорио цээрийн арга хэмжээ авч байсан. Үүнтэй ижил арга хэмжээ авах шаардлагатай боллоо. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарах хэрэггүй. Сандрах зүйлгүй, тайван байхыг анхааруулъя” гэлээ.
Эрүүл мэндийн сйд Т.Мөнхсайхан “Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч 21 хоногийн тусгаарлалтад байж байгаад гарсан. Улмаар дөрөв хоногийн дараа жолооч болон гэр бүлийн хүнээс нь шинжилгээ авахад халдвар илэрсэн. Ингээд шинжилгээ авах үйл явц үргэлжилж байна.
Эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа нэлээд хангасан.
Цаашид макаа зүүх, гараа ариутгах, хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын горимыг сахих хэрэгтэй байна. Ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандаж оношоо тодорхой болгож байж эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулж байна” гэв.
А.Сүх