БНСУ руу хийх нислэгүүдийг хойшлуулжээ. Энэ талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тодруулбал "Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хурлаар коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 11-13-ны өдрийн хооронд нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.
Иймд арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв, 13-ны баасан гарагт төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг УОК-оос Монгол Улсаас БНСУ-д сууг Элчин сайдын яаманд хүргүүлжээ.
“Иргэд үүссэн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, дараагийн нислэгийн хуваарь гартал хүлээцтэй байхыг уриалж байна. ЭСЯ-аас тусгай үүргийн нислэгийн шинэчлэгдсэн хуваарь гарсан даруйд мэдээлэх болно” хэмээжээ.
Сэтгэгдэл (1)