Сүүлийн хоёр өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 993 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнд коронаирус илэрлээ.
Тодруулбал, энэ сарын 9-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр иргэн байна. Эдгээр нь Орос, Беларусийн иргэн. Мөн энэ сарын 8-нд монголын далбаат онгоцоор орж ирсэн хоёр эмэгтэй, түүнчлэн хянагдаж байсан дөрвөн хүний давтан, Энэтхэгээс ирсэн иргэний давтан шинжилгээнээс тус тус илэрсэн.
Нөхцөл байдал хүндэрч байна. ОХУ-д өвчлөл их байна.
Хойд хил дээр томилолтоор очиж ажилласан. Өдөр бүр шахуу хойд хилээр орж ирсэн ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч байна. Энэ нь бидний эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа учраас Алтанбулагийн хилийн боомтоор ачаа тээвэр нэвтрүүлэхийг түр хугацаагаар зогсоох санал УОК-д хүргүүлсэн.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 382 боллоо. Үүнээс 317 хүн эмчлэгдсэн ” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)