Коронавирусийн шинжилгээг өндөр үнээр хийж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өөрийгөө хянах зорилгоор COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй. Харин гадаад улс руу явж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгч, тамга тэмдэгтэй бичиг авч байгаа" гэдгийг онцоллоо.
Ташрамд өгүүлэхэд, иргэд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт болон хойд, урд хаалган дээр барьж байгаа сорьц авдаг явуулын кабинд очоод шинжилгээ өгч болох юм байна.
Б.Баатар