Коронавирусний халдвартай жолооч болон түүний гэр бүлийн хүний нэгдүгээр хавьтлын 24 хүнийг шинжлэхэд жолоочийн хадам ээж, дүү хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.
Албан бус мэдээллээр дүү нь МУБИС-д сурдаг аж. Үүнтэй холбогдуулан амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж, амны хаалтгүй иргэдийг 50 мянган төгрөгөөр торгохыг санууллаа.