Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09.30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23.00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа.
Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.
Тэгвэл цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)