Коронавирусний халдвартай жолооч болон түүний гэр бүлийн хүний нэгдүгээр хавьтлын 24 хүнийг шинжлэхэд жолоочийн хадам ээж, дүү хоёрынх нь PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Халдвартай иргэнтэй ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр гарна.
Урьдчилсан байдлаар жолоочийн дүү МУБИС-д сурдаг. Түүний байрладаг сургууллийн дотуур байрыг карентилаад буй.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэгэжлийн байгууллагуудаас шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байхыг анхааруулсан.
Тэгвэл БНХАУ-ын эрдэмтдийн гаргасан судалгааг та бүрэнд танилцуулъя. Эрдэмтэд гэр бүлийн хүрээнд халдвар хэрхэн дамждаг талаар судалгаа хийжээ.
Ингэхдээ агаар сэлгэлт сайтай, хүний гар байнга хүрдэг гадаргууг тогтмол цэвэрлэдэг бол гэр бүлийн гишүүний нэг нь халдварласан ч тусахгүй байх магадлал өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Халдваргүйтгэл цэвэрлэгээг тогтмол хийвэл халдвар авах магадлал 77 хувь буурдаг гэж үзжээ.
А.Сүх