ХХААХЯ махны хомсдол үүсгэхгүйн тулд өнөөдрөөс улсын нөөцөөс 50 тонн махыг дэлгүүрүүдэд нийлүүлж эхэллээ. Нөөцийн махыг жижиглэн бэлдээгүй байгаа учраас гулуузаар нь худалдаалах ба нэг хүнд нэгээс илүүг өгөхгүй юм байна.
Энэ удаад нөөцийн махыг найман байршилд худалдаалах ба хониным мах кг нь 6700 төгрөг, үхрийн мах 7600 төгрөг, ямааны махыг кг-ыг нь 6200 төгрөгөөр борлуулах юм байна. Манай улс махны 2-3 сарын нөөцтэй байгаа юм байна.
У.Тэргэл