Дэлхий нийтэд тархсан цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн газраар шаардлагагүй бол явахгүй байх, амны халт тогтмол зүүх, гараа ариутгах, гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас уриалж буй. Харин ажил дээрээ байгаа тохиолдолд иргэд тухайн орчин нөхцөлөө хэрхэн ариутгах вэ. Энэ талаар танилцуулъя.
АЛБАН БАЙГУУЛЛАГАД
• Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
• Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
• Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
• Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
• Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
• Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
• Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх.
АНХААРАХ:
• Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
• Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
• Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй.