Эрүүл мэндийн яамнаам ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн байна. Үүнээс 24 хүнд халдвар илэрсэн.
Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан, Сөүлээс ирсэн таван хүний давтан, аравудгаар сарын 21-нд Энэтхэгээс ирсэн гурван хүний давтан шинжилгээ зэргээс халдвар илэрсэн.
Харин халдвартай иргэний ойрын болон дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)