Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүнсний дэлгүүрээс бусад барааны зах, худалдаа үйлчилгээний төв, сүм хийд, баар, зоогийн газар, ресторан, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өглөөний 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд зогсоолоо.
Дээрх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.