УОК, Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэс үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Холбогдох мэргэжлийн байгууллагууд хил хаасан хугацаанд нийт 106 удаагийн тусгай нислэг үйлдсэн. ОХУ болон БНХАУ-аас 6599 хүнийг татан авсан. Одоогийн 27181 иргэнийг татан авч, тусгаарласан байна.
Энэ сард дөрвөн удаагийн нислэг үйлдсэн.
Ирж байгаа хүмүүсийн дотор дүн шинжилгээ хийхэд бага насын 46, өндөр настан 20 бусад шалтгаантай 512 иргэн байна. Нийслэлийн хэмжээнд 18 ажиглах байранд 1400 гаруй иргэн бий. Орон нутагт 206 иргэн тусгаарлалтад байна.
Өчигдөр Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн зэрэгт шилжүүлсэн. Ингээд шат шатны байгууллагууд Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна" гэлээ.
А.Сүх