Онцгой байдлын албаныхан коронавирусний халдвартай хүнтэй ойрын хавьталын өвчтөнтэй ойрын хавьтлын 170 хүнийг илрүүлэн, ХӨСҮТ-д хүлээлгэн өгчээ. Иргэдийн дийлэнх нь нийслэлд байсан бөгөөд зарим нэг иргэдийг хөдөө орон нутгаас авчрахаар болсон байна. Мөн онцгой байдлын албан хаагчид өнөөдөр нийслэлээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Хөл хорио чангатгаж, гадуур яваа иргэдийн бичиг баримтыг үзэж шалгасан байна. Цаашлаад иог, бүжгийн сургалт явуулж байсан байгууллагын үйл ажиллагааг зогсоож, торгуулийн арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл (1)