Өглөө хөл хөдөлгөөн чамгүй байсан бол саяхны цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 80 гаруй хувь хумигдсан байна. Оройдоо хөл хориог илүүтэй чангатгана гэдгийг хэлж байна. Өглөө иргэд хоол хүнсээ базаахаар гарснаас гадна зарим иргэд мэдээлэлгүй байсны улмаас хөл хөдөлгөөн их байсан гэдгийг албаныхан онцоллоо.