Коронавирусийн халдвар авснаа мэдээгүй жолооч эхнэр болон дүүгийн хамт энэ сарын 8-ны өдөр "Улаанбаатар палас"-т зохион байгуулсан дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолтыг үзэж, тоглолтын дараа дуучинтай хамт гэрэл зураг авахуулсан байдаг.
Тиймээс дуучин Д.Дэмбэрэлнямбууг гэр бүлийнх нь 11 хүний хамт тусгаарласан байна. Мөн тоглолтод урилгаар оролцсон МУГЖ Г.Батбаяр, П.Банзрагч, Б.Болдбаатар, Т.Амина, Ноён Бондгор нарыг тусгаарлажээ.
Сэтгэгдэл (2)