Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тус иргэн 70 настай. Ам бүл дөрөв. 10 гаруй хоногийн өмнөөс эхлэн халуурч эхэлжээ.
Онцгой комиссоос тухайн иргэнтэй холбогдож, тандалт судалгааг үргэлжлүүлж байгаа аж. Ойрын хавьтлын хүмүүсийн сорьцыг ХӨСҮТ рүү хүргүүлжээ.
70 настай иргэн Ц-ын хувьд Дархан-Уул аймаг руу галт тэргээр зорчиж худалдааны төв орсон өгүүлэмжтэй байна.
А.Сүх