ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь гэрийн хөл хорио тогтоож, халдварын голомтыг тогтоож, халдварыг зогсоохыг хэлж байгаа. Үүнд хүн бүр ухамсартай хандах хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт шуурхай штабууд байгууллаа. Нийслэлийн хэмжээнд тусгай чиг үүргийн 5000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Иргэд тогтоолд заасан хүрээнд хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж байна. Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөс бусад байгууллагад арга хэмжээ авна. 20 гаруй тусгаарлах байранд шалгалт хийж байгаа. Зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Монгол Улс анх удаа бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа учраас хүнсний аюулгүй байдал банкны төлбөр тооцоо гэх мэт асуудлыг хэвийн явуулах зохицуулахаар ажиллаж байгаа. Банкны зээлийн асуудлыг судалж байгаа" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)