Маргааш буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны 06:00 цагаас эхлэн нийслэл хотын бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, УОК-ын хавсралтад тусгагдсан байгууллагуудын тээврийн хэрэгсэл болон нийтийн тээвэр хөдөлгөөнөөс бусад бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах аж. Харин үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй салбар, байгууллагуудын ажилтан, албан хаагчид биеийн байцаалт, ажлын үнэмлэхээ шалгуулж, хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна.
Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цаг хүртэл хуваарийн дагуу үйлчилгээнд явах юм.
Ташрамд өгүүлэхэд, УОК-ын шийдвэрээр мөн маргаашнаас явган хүний хөдөлгөөнийг хориглохоор болсон. Тиймээс хүнсээ цуглуулахааас бусад тохиолдол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)