Энэ сарын 17-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан эмч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мөн хяналтад байгаа 42 тусгаарлах байр, 192 цэг, явган эргүүлийн 1100, машинт эргүүлийн 107 чиглэлд, ДХИС, БХИС-ийн сонсогчид нийт 5000 гаруй алба хаагч, ажиллаж тандалт судалгааны чиглэлээр 400 гаруй мөрдөгчид бидний төлөө ажилласаар байна. Иргэн та гадуур гарах онцын шаардлагагүй бол гэртээ байна уу.