ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Халдвар авсан, хавьтал болсон хүмүүст сэтгэл зүйн дарамт учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Өвчин туссан хүмүүсийн ар гэрийнхний хэлж буйгаар өвчин авахаас илүү сэтгэл зүйн дарамт хэцүү байна. Дэлхийн дахинд тархаж буй цар тахлыг тэр хүмүүс өөрсдийн буруугаас болж авсан тохиолдол байхгүй шүү дээ гэж байна. Иймд эдгээр хүмүүст хэтэрхий дарамт учруулахгүй, нэр овгоор нь ярих, гэр орных нь болон өөрийнх нь зургийг гаргах ажлыг хийхгүй байхыг хүсье" гэлээ.
Б.Баатар