Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт анх удаа шилжиж, хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ өдрүүдэд нийтээрээ эерэг байж, дархлаагаа дэмжээрэй гэдгийг ЭМЯ-наас сануулж байгаа. Тэжээллэг хоол хүнс хэрэглэхийн зэрэгцээ УОК, ЭМЯ, НЗДТГ зэрэг албаны эх сурвалжийн өгсөн мэдээлэлд тулгуурлан, сошиал цахимаар явж байгаа элдэв худал, баталгаагүй мэдээлэлд автан түгшиж, сандран, бухимдаж дархлаагаа унагахгүй байхыг албаныхан нийтэд уриалаад байгаа юм.
Хатуу хөл хорио тогтоосноос хойш монголчууд маань эв нэгдэлтэй гэдгээ харуулж, 24 цагаар албан үүргээ зогсолтгүй гүйцэтгэж байгаа цагдаа, цэргийн алба хаагчдад KFC –ийн хамт олон амтат шарсан тахиаг халуунаар хүргэж, Пицца Хат-ын хамт олон эрүүл мэндийн байгууллагын 11 мянга гаруй эмч, сувилагч, хамт олонд бүтээгдэхүүнээ хүргүүлсэн гээд эерэг үйл явдлууд үргэлжилсээр байна. Мөн Имарт худалдааны төвийн хамт олон “FOOD BANK” хандивын аянг эхрүүлээд байгаа юм. Тус аянд иргэд сайн дураараа оролцох бөгөөд Имарт Чингис, Хан-Уул салбаруудад байршуулсан тусгай сагсанд хөл хорионд байгаа ард иргэдэд ялангуяа оюутнуудад зориулан хүнсний хандивыг өгөх юм. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна. Үүнд, лаазалсан болон хагас утлагат хиам, битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн, гурил будаа, элсэн чихэр, амттан орох юм байна.
Мөн Зоос гоёл салбарын рестораны хамт олон 19 банштай цай, цуйван хийн цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дэмжин нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүйгээр халуун хоол, цайгаар үйлчилж байгаа юм. Тиймдээ бүгдээрээ эерэг байцгааж, хамтын хүчээр цар тахлаас хамтдаа сэргийлье.