Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Сэлэнгэ аймагт гарсан голомтын цар хүрээ тэлж байгааг онцоллоо.
Тодруулбал, 11.00 цагийн мэдээлэл хийснээс хойш коронавирусний хоёр тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Эхний тохиолдол нь ачаа тээврийн жолоочтой нэгдүгээр хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 4 настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн байна. Хоёр дахь тохиолдол нь аравдугаар сарын 24-нд Франкфуртийн онгоцоор ирсэн хүнээс давтан шинжилгээгээр халдвар илэрчээ.
Ингээд манай улсад коронавирусний халдварын тохиолдол 414 боллоо.