Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуудлаа.
Тодруулбал, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.3 (8.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 27.9 (1.9%) мянган төгрөгөөр өслөө.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 79.6 (7.0%) мянган төгрөгөөр өсжээ. Үүнд цалин хөлсний бодит орлого 54.4 (9.6%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 59.1 (31.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Харин өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 81.9 (5.6%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 10.1 (0.7%) мянган төгрөгөөр буурчээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны 3 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 46.2 (3.9%) мянган төгрөгөөр өсжээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүний бодит зарлага 26.2 (11.9%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 41.3 (5.6%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ