АШУҮИС-ынхан дотуур байрны оюутнууддаа өвчин намдаах, хордлого тайлах, харшлын, гуурсан хоолой тэлэх гэх мэт 12 төрлийн эм, тос, дусаалга, яаралтай үед хэрэгцээтэй халуун хэмжигч, хурууны лент гэх мэт 8 төрлийн эмнэлгийн хэрэгслүүд тарааж өгчээ.
Мөн 00 цаас 800ш, хуурай салфетка 400ш, нойтон салфетка 400ш, гарын шингэн саван 400ш, хүнсний сод 400ш тус тус тарааж өглөө. Мөн тус байруудад хариуцлагатай жижүүр томилон цаг тухай бүрийн мэдээллийг шуурхай солилцож байна.