Халдвар авсан тээврийн жолоочийн дөрвөн настай хүүхдийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гэсэн хариу гараад байгаа билээ. Тэгвэл тус хүүхэд сурдаг цэцэрлэгт 23 айлын 27 хүүхэд хамт сурдаг байсан байна. Тиймээс дээрх хүүхдүүд болон гэр бүлийн гишүүдээс шинжилгээ авч, ойрын хавьтлыг тогтоохоор ажиллах байгаа гэдгийг Шадар сайд Я.Содбаатар онцоллоо.
Б.Баатар