Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат "Мэргэжлийн хяналтын 2200 ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 771 аж ахуй нэгжид үйл ажиллагааг нь зогсоосон. Цагийн хязгаарлалт тогтоосон хоол үйлчилгээний газрууд болон хүнсний дэлгүүр, супермаркет зэрэг 3425 газарт хяналт тавьж ажиллаж байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгуулллагын бэлэн байдлын хангалтыг хяналт шалгалтыг 114 эмнэлэгт хийхэд бэлэн байдлын зэрэг хангагдаагүй 14 эмнэлэг байсан. Тиймээс албан шаардлага зөвлөмжийг өгч ажилласан. Шалган нэвтрүүлэх 6054 цэгээр 10831 тээврийн хэрэгсэл давхардсан тоогоор хөдөлгөөнд оролцсон байна. Улсын хилээр 2259 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Хүнсний болон тусгай хангамжийн бараа бүтээгдэхүүн саадгүй нэвтэрч байгаа.
Махны худалдааны захуудад халдвар хамгааллын дэглэм алдагдах аюултай байгаа учраас иргэд анхаарал болгоомжтой байж, хувийн халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байна" гэлээ.
Б.Баатар