Манай улсад коронавирусний халдвар дотоодоосоо илэрч, улс орон даяар гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтооггод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 11-ний өдрөөс иргэд их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч, нөөцлөж байгааг албаныхан мэдээлж байсан билээ. Тэгвэл иргэд нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнээсээ хордох явдал гарч байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Хатуу хөл хорионы үеэр иргэд хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцөлж байна. Үүний улмаас амархан муудах хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах, гүйлгэж суулгах эмгэгүүд сүүлийн гурван хоногт ихээр бүртгэгдэх боллоо. Тиймээс иргэд амархан муудах хоол хүнсийг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай байна. Шарж, хуурсан түргэн хоолноос аль болох татгалзах, давс, чихрийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн бүлээн ус, шөлтэй хоол идэх нь коронавирусний халдвараас сэргийлэхэд үр дүнтэй" гэдгийг онцоллоо.
Б.Баатар