Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхийн хайраас эхлэлтэй “Sara” дотуур хувцасны брэнд

2020-11-14
0
ЖИРГЭХ

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэл эрхэлж, брэнд бий болгож буй бүсгүйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа П.Мөнхжаргалыг урьсан юм.“Ээжийнхээ эцсийн хүслийг биелүүлж явна” хэмээн инээмсэглэх  бүсгүй “SARA” дотуур хувцасны брэндийг үүсгэн байгуулаад хэсэг хугацаа өнгөрчээ.


Хос вансэмбэрүү цэцэг шиг ихэр охидын ээж хүүхэд байхаасаа хувцсаа эвдэж, стиль имижийг нь  өөрчилж өмсдөг байсан нь өнөөдөр өөрийнхөө  урласан бүтээлээр бусдыг гоёж, оргил өөд мацах эхлэлийг тавьжээ. П.Мөнхжаргалыг эчнээ таних хүмүүс олон. Учир нь, тэрбээр гоо сайхны салбараас оёдлын салбар руу орж ирсэн будаг нь ханхалсан шинэхэн бүтээлч.

Хайртай ээж нь “Чи дизайнер болох ёстой байсан. Миний охин дотуур хувцасны брэндтэй болоорой. Чадна гэдэгт итгэж байна” гэж хэлээд тэнгэрт дэвшсэн гэдэг.

Тэр үеэс орчлонг гэрэлтүүлэх охин үр нь ээжийнхээ захиасыг биелүүлэхээр шийджээ. Тэгээд дотуур хувцсыг  хэрхэн яаж, ямар загвараар хийх талаар судалсан  байна. Судалгаанд үндэслэж, эсгүүр гаргаж, олон удаа оёж туршсаны эцэст биед эвтэйхэн, загварлаг  дотуур хувцас бүтээж чадсан нь үргэлжлүүлэн хийж, боломжийн үнээр борлуулах сэдлийг төрүүлжээ.

No description available.“Ээж маань  эмч мэргэжилтэй. Намайг ухаан орсон үеэс л байнга юм оёдог байсан.  Ажлаасаа тарж ирчихээд гэрийнхээ ажлыг цэгцэлж дуусаад л ор хөнжлийн даавуу оёод вокзал дээр очоод Орос руу явдаг вагонд зарна. Одоогоор бол хоёр ажил давхар хийдэг байв. Би ээжийнхээ хуримын даашинзыг эвдээд өөртөө хувцас хийж байлаа. Ер нь бол сэргэлэн аливаа зүйлийг өөрчилж, сэтгэж хийх чадвар сайтай хүүхэд байсан” гэв.

Хоёрдугаар ангидаа оёдлын машин дээр оёж сурсан охины анхны бүтээл орны даавууны материалаар хийсэн Мики хулганы зурагтай цэнхэр өмд гэнэ. Өөртөө оёод зогсохгүй найздаа хүртэл хийж бэлэглэсэн гэх яриаг сонсоход багын хичээнгүй зүтгэлтэй хүүхэд байсныг гэрчлэх мэт. Хоёр охиноо төрүүлчихээд хэсэг хугацаанд хүүхдийн хослол оёж зарсан  түүх ч түүний амьдралд бий.

 Хэлж биш, хийсч ирдэг хүнд өвчний шуурганд хайртай ээжийгээ дарлуулахад  хамаг ажлаа хойш тавиад эмнэлэгт олон сарын турш сахиж байхдаа “Заавал дотуур хувцсаны брэндтэй болноо” гэж амласнаа биелүүлэхийн тулд өөрт байгаа бүхий л боломжийг ашиглан цаг наргүй үйл мэтгэж сууна.

PLUS SIZE ЖИНТЭЙ БҮСГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭЛ УРЛАЖ БАЙНА

Хүний биед эвтэйхэн дотуур хувцас хийх зорилт тавьсан П.Мөнхжаргал материалынхаа чанарыг ихээхэн чухалчилдаг. Чанар сайтай материал авахын тулд нийслэлийн дөрвөн зүг найман зовхист байх бүс барааны бүх дэлгүүрийн хаалгыг татсан гэдэг. Гэвч түүний сэтгэлд нийцэх материал олдоогүй учир танил талаараа дамжуулж Япон, Германд амьдардаг найзууддаа захиж авчруулжээ.

No description available.

”Материалын олдоц маш муу. Монголд зарагдаж байгаа дотуур хувцасны материал төдийлөн сайн биш. Гэхдээ хамтарч ажиллаж, хамгийн чанартай  материалаа санал болгодог хоёр дэлгүүр бий. Гадаадад амьдардаг найзууддаа захиж материал авдаг. Харин туслах материалаа Монголоосоо авч байгаа. Хил хаалттай байгаа учраас туслах материал заримдаа тасарчих тал бий” гэлээ. Тэр анх  туршилтаар журмаар олон загвар гаргаж оёж үзжээ. Нэг дотуур хувцасны загвар гаргах гэж 20 ширхгийг ч оёсон тохиолдол бий. Өөрийнхөө сонирхлоор оёж байгаа учраас ядрахгүй. Харин хажууд байгаа хүмүүс нь  шантарна. “Нэг загвар гаргах гэж ийм олныг оёж байгаа юм уу. Цаг хугацаа,  мөнгө гээд чамд алдагдалтай юм биш үү” гэнэ.

No description available.

Харин П.Мөнхжаргалыг ээжийнхээ эцсийн хүслийг биелүүлж, эмэгтэйчүүдийн биед эвтэйхэн дотуур хувцсны брэндтэй болох зорилт тавьсан учраас ухрах зам байгаагүй”.  Хүн юм чинь  хаа нэг  “Энэ ажлаа орхиод мэргэжлээрээ ажилладаг юм бил үү” гэсэн зурвасхан бодол  толгойд нь орж ирдэг байсныг  тэрбээр нуусангүй. Унаж босох үед нь урмын үгээр хөглөж, тусалж дэмждэг  “амины” гурван найзаасаа үргэлж эрч хүч, эерэг энерги мэдэрдэг байна. “За одоо ерөөсөө больё гэж хэлэхэд нөхөр маань хажуугаас дэмждэг. Найзууд захиалга өгч, өөрийнхөө фэйсбүүк хуудаст сэтгэгдэл бичиж байршуулдаг. Намайг эерэг энергитэй эрч хүчтэй сайхан хүмүүс хүрээлдэг. Хамгаас илүү хадам ээждээ талархаж, хайрлаж, хүндэлж явдаг. Амьдралын минь жаргал зовлонгийн алинд ч тулах цэг, түших багана болдог” гэв.  Түүний хийсэн бүтээлийг өрөөл бусад гэхээсээ илүү өөрөө шүүмжлэх тохиолдол бишгүй. Учир нь, хүн бүхний харааг булааж, сэтгэлд нийцсэн дотуур хувцасны өөг өөрөө түрүүлж харчихаад, дараа дараагийнхаа загварт алдаагаа засч оёдол бүрт нягт нямбай хандахыг эрхэмлэдэг аж.

No description available.“SARA” брэнд одоогийн байдлаар 40 гаруй дотуур хувцасны загвар гаргажээ. Унтлагын хувцсыг нас насныханд зориулж урладаг,  бяцхан хүүхдийн биед тохирсон хослол ч хийдэг. “Спорт загварыг 30-аас доош насны бүсгүйчүүдэд зориулж гаргасан. Харин биед эвтэйхэн дотуур хувцас  эрэлхийлдэг гоё дэгжин загварыг 30-аас дээш насныханд зориулан хийсэн. Өндөр суудалтай, даруулгатай дотоожийг хоёр төрлөөр гаргадаг. Материал загвараасаа шалтгаалаад харилцан адилгүй өөр өөр үнэлгээтэй байдаг. Үнэ 3000-80000  төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. 

Худалдааны төвөөр явахад туранхай болон хэвийн жинтэй бүсгүйчүүдэд зориулсан дотуур хувцас л харагддаг. Харин махлаг буюу PLUS SIZE жинтэй бүсгүйчүүдэд таарах бүтээгдэхүүн ховор. Тэгвэл “SARA” брэндийн нэг онцлог нь  PLUS SIZE жинтэй бүсгүйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг. Энэ талаар П.Мөнхжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Эмэгтэй хүн бүхэн гоё, загварлаг дотуур хувцас өмсөхийг хүсдэг. Гэвч махлаг бүсгүйчүүдэд таарах хувцасны олдоц муу байдаг юм шиг санагддаг. Танайх хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан загвар гаргах уу?

-Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдэд олон асуудал тулгардаг. Хөхүүл ээжүүд ч гэсэн гоё харагдах ёстой Гэтэл төрсний дараа ихэнх бүсгүйчүүд илүүдэл жинтэй болдог.  Таарч тохирохуйц чамин, загварлаг дотуур хувцас олддоггүй. Худалдааны төвөөр зарагддаг хөхүүл эхийн хөхний даруулга гэхэд л эмээ загвартай байдаг. Тиймээс хөхүүл эхчүүдийн дотуур хувцасны загвар, эсгүүр гаргасан. Материалаа хүлээж хүлээлтийн байдалтай л байж байна. Тодорхой хугацааны дараа  худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэд хөхүүлэхэд мөөм тэр чигтээ ил гардаг шүү дээ. Тэгэхээр торон загварлаг байвал илүү чамин харагдана.

-“Sara” брэндийн үнэ тун боломжийн санагдлаа. Амьжиргааны түвшинтэй уялдуулж үнээ тогтоосон уу?

-Дотуур хувцасны хослол 20-80 мянган төгрөгөөр зарагддаг. Боломжийн дундаж үнэтэй гэж бодож байна. Манай брэндийн хэрэглэгчид ямар материалаар хийдгийг маш сайн мэднэ. Тиймээс нэг худалдаж авсан л бол дахиж захиалга өгдөг.

-Бизнес эхлүүлж, брэнд бүтээхэд санхүүгийн асуудал чухал. Анх хэдэн төгрөгийн санхүүжилтээр эхлүүлсэн бэ?

-Брэнд үүсгэж, бизнес эхэлсэн үе бол миний амьдралын хамгийн уналттай, хэцүү үе. Ээж маань бурхан болоод удаагүй байсан. Хань минь хамгийн чухал үүргийг гүйцэтгэж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Таван сая төгрөгөөр оёдлын машин  тоног төхөөрөмж,  бусад хэрэгтэй зүйлсээ худалдаж авч байлаа.

-Амьдралын хамгийн хүнд хэцүү үед брэндээ эхлүүлсэн гэлээ. Гэхдээ ээжийнхээ захиасыг биелүүлж байгаа учраас дотуур хувцсандаа хайраа шингээж урладаг байсан байх?

-Амьдрал хүнд болох үед ээжийн минь хэлсэн үг бүр чихэнд сонсогддог юм билээ.  Ээжийнхээ хэлснээр “Би амжилтанд хүрэх ёстой. Чадах ёстой. Хийх ёстой” гээд л зүтгэсэн. Хэлсэн үгэндээ хүрэх гээд өдрөөс өдөрт л хичээж, ажиллаж байна.

-Таны анхны орлого хэдэн төгрөг байв. Ямар хүн захиалж дотуур хувцас хийлгэсэн бэ?

- Ханийн минь найзын эхнэр анх захиалга өгч оёдолгүй турсик хийлгэж байлаа. Таван өнгийг авч байсан. Тэрэнд их урамшдаг. Тухайн үед надад ахуйн хэрэглээний олон үйлдэлтэй SINGER оёдлын машин байсан. Хэрээсний ч машин байгаагүй. Зиг загаар оёод өгч байлаа.  25 мянган төгрөгийн орлого олсондоо маш их баярлаж байсан. Одоо бодоход сайхан дурсамж юм даа.

“Ээжийнхээ хүссэнээр амьдарч яваа шүү” хэмээх  бодол нь түүнийг хурцалж, ирээдүйн олон өдрийн зураглалыг тод өнгөтөөр зурж байна. Он жилүүд улирч, олон намрын дараа түүнтэй ярилцахад “SARA” дотуур хувцасны брэнд Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхийг олсон байна гэдэгт итгэнэ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • anuka (103.57.92.216)
    unheer shutej bishirmeer saihan hundee yamar ih setegliin hat tevcheer hund bdagiig nuden deer mini haruulj hun yunaas uramshij yu naas erch huch avah eostoig ene hunees l harj surch medej avsandaa egchdee amjilt husyeee
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    3 цаг 46 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    4 цаг 25 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    4 цаг 29 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    4 цаг 53 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    4 цаг 56 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    5 цаг 3 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    5 цаг 9 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    5 цаг 16 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    5 цаг 50 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    6 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    7 цаг 16 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    8 цаг 3 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    8 цаг 33 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    8 цаг 49 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    9 цаг 9 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    9 цаг 13 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    9 цаг 37 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    9 цаг 58 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    10 цаг 16 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК