Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтын нэгдүгээр хавьтагч болох Дарханы Оргил худалдааны төвөөр үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн ОБГ, Цагдаа, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоон, шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ. Түүнчлэн УОК-т ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, сэтгүүлч зэрэг 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна.