Зооноз өвчин судлалын үндэсний төв "Ковид-19" халдвар илэрсэн эрсдэл бүхий газруудад ариутгал хийжээ. Тодруулбал, МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн байр, дотуур байрны нийт 32339.52 м/кв талбайг халдваргүйжүүлж, ариутгажээ. Мөн “Улаанбаатар палас”-ын гадна, дотор орчны 4000 м/кв газар, “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлсэн байна.
Эдгээр газрууд нь халдварын эхний тохиолдол буюу жолооч Д болон хоёрдугаар хавьтлын зорчсон эрсдэл бүхий обьект юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, золбин нохой, муур устгалын байгууллагын ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, хог тээврийн автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлжээ.