Засгийн газраас коронавируст цар тахлын үед иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сараас 20 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэхүү тэтгэмжийг арваннэгдүгээр сарын мөнгийг ойрын өдрүүдэд шилжүүлнэ гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
Ташрамд сонирхуулахад, хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан бөгөөд шаардлагатай хөрөнгийг 2021 оны төсөвт тусгасан байна.
Б.Баатар