Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Эрүүл мэндийн яамны Нарангэрэл "Энэ удаад ОХУ-ын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 21 мянган хүн өвчилж, 2000 хүн халдвар авсан байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хугацаанд гарсан хамгийн өндөр өвчлөлтэй өдөр болсон байна. Мөн манай улстай хил Алтан бүгд найрамдах улс, Буриад,Туваа зэрэг улсад 24 цагийн хугацаанд 136-221 тохиолдлоор нэмэгдэж, өвчний тархалт хурд эрчтэй байна.
Өдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын тохиолдол наймаар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 боллоо. Тодруулбал, ачаа тээврийн жолоочийн хавьтал хоёр хүнээс, аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс дөрвөн тохиолдол, Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс, ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ.
Ингэснээр гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол таваар нэмэгдэж 404, ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар 9, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдвар 8 боллоо. Сэлэнгийн халдвар 17:00 цагийн байдлаар нэмэгдээгүй байна.