УОК, ЭМЯ цар тахлын эсрэг ахмад эрдэмтэн, докторууд, гадаад улсуудад ажиллаж амьдарч байгаа вирус судлалын эрдэмтдийнхээ санал зөвлөмжийг сонслоо.
Хуралд ШУА-ын гишүүн, академич П.Нямдаваа, АШУ-ны доктор. З.Адьяасүрэн, АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч. М.Алтанхүү, АУ-ны доктор, дэд профессор, Г.Сүрэнханд, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга нартай Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа доктор нар оролцлоо.
Эрдэмтдийн зөвлөл Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүллээ.
Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Ийнхүү Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болов.
Сэтгэгдэл (3)