Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СЗХ: Бэлэн мөнгөтэй харьцдаг байгууллагуудад зориулсан зөвлөмж

2020-11-16
0
ЖИРГЭХ

Шинэ төрлийн коронавирус (Covid 19)-ын халдвар Монгол Улсад голомтлон гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар 12 дугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа.

Халдвар эрчимтэй тархаад буй энэ үед Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын байгууллагууд Та бүхэн халдварт өвчний эрсдэлээс албан хаагчдаа хамгаалж, халдварт өвчин, хорио цээрийн улмаас зах зээлд үүсээд буй хүндрэлийг даван гарах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан чанд мөрдөж ажиллах, “Харвардын бизнесийн тойм”, АНУ-ын “Халдварт өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-өөс гаргасан халдварт өвчлөлийн үед бизнес, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. 

Түүнчлэн Хороо өөрийн цахим хуудсаараа 2020 оны гуравдугаар сарын 20-нд коронавирусийн халдвар мөнгөн дэвсгэртээр дамжин тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоо зэрэг бэлэн мөнгөтэй харилцагч байгууллагуудад өгч байсан зөвлөмжийг дахин хүргүүлж байна. Энд дарж зөвлөмжтэй танилцана уу. 

БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НАРИЙН ТӨЛӨВЛӨХ

  • Бэлэн байдлын болон хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан түүнийг хариуцан хэрэгжүүлэх ажилтныг бэлтгэж, томилох, төлөвлөгөөг турших, тогтмол сайжруулан, мөрдөж ажиллах, түүнчлэн ажилтнуудын цалин, хангамжийг тасалдуулахгүй байх;
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг тасралтгүй байлгах үүднээс бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хүргэх суваг тус бүрээр эрэлтийг таамаглан, байгууллагын санхүүгийн төлөвлөгөөг шинэчлэн мөрдөж ажиллах;
  • Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэлд орох хамгийн өндөр магадлалтай бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагааг тодорхойлон тэдгээрийн эмзэг байдлыг үнэлэн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хамгийн бага зардлаар даван гарах төлөвлөгөөг боловсруулж, мөрдөж ажиллах мөн халдварт өвчин тархан, хорио цээрийн дэглэмд шилжсэнээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа нь доголдон, орлогын эх үүсвэр нь тасалдаж буй үйлчлүүлэгчдийг тодорхойлон тэдэнд хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний бодлогодоо анхаарал хандуулах;
  • Өвчлөлийн тархалт, цар хүрээ, түүний нийгэм, эдийн засагт учруулж буй хохирол, төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас цаг алдалгүй, тогтмол авч бизнесийн үйл ажиллагаагаа төлөвлөх;
  • Яаралтай, шуурхай нөхцөл байдал үүссэн үед холбоо тогтоох дэд бүтцийг бүрдүүлэн, шаардлагатай холбоо барих мэдээллийг бүртгэлжүүлж, тогтмол шинэчлэн ажиллах;

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД БОЛОН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

  • Олноор цуглах арга хэмжээ, хурал, зөвлөгөөн, үйл ажиллагааг хойшлуулах, теле хурал зохион байгуулах, ажилтнуудыг зайнаас ажиллуулах бодлогыг баримтлах, ажлын цагаа уян хатан болгох, шаардлагатай тохиолдолд боломжит хэлбэрээр цалин, мөнгөн тэтгэмжээр туслалцаа үзүүлэх;
  • Харилцагч, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчидтэй интернэт, гар утас ашиглан зайнаас холбогдож ажиллах боломжийг бүрдүүлэх, зайнаас харилцаж буй тохиолдолд үйл ажиллагааны мэдээллийн урсгалыг сайжруулах, харилцагчдад тогтмол мэдээлэл хүргүүлэх;
  • Ажилтнуудыг хүн олноор цугласан, эрсдэл өндөртэй бүс нутгаар аль болох зорчуулахгүй байх, нийтийн тээвэр ашигладаг ажилтнуудад байгууллагын тээврийн хэрэгслээр үйлчлэх, эрсдэл өндөртэй бүс нутгаас ирсэн ажилтнаа түр чөлөө олгон тусгаарлах;
  • Ажилтнуудын дунд өвчний шинж тэмдэг илэрсэн, ажлын байран дээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
  • Ажлын байрны эрүүл орчинг чанд сахин, ажилтнуудыг шаардлагатай ариутгагч бодис, амны хаалт, үнэн зөв мэдээллээр тогтмол хангах, эрүүл мэндийн болон бусад заавар, зөвлөмжийг цаг тухайд нь хүргүүлэх, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулах, хяналт тавих;
  • Ажилтан, үйлчлүүлэгч, харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, тэдгээрт шаардлагатай эх үүсвэрийг тасалдуулахгүй байх талд анхаарал хандуулах;
  • Бэлэн мөнгөний гүйлгээ, бэлэн мөнгөөр хийгдэх бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзах;

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАН ОЛОН НИЙТИЙН САЙН, САЙХАН БАЙДАЛД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

  • Байгууллагадаа хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагын талаар бусадтай хуваалцах, олон нийтэд мэдээлэх, уриалах;
  • Төрийн эрх бүхий байгууллагууд, шийдвэр гаргах түвшний байгууллагуудтай нягт хамтран ажиллах, тэдгээрийн шаардсан мэдээ, мэдээллийг шуурхай, үнэн зөв гарган өгөх, хүндрэлийг даван гарахад бүх талуудын оролцоо чухал гэдгийг ухамсарлан, нийгмийн хариуцлагатайгаар хүчин чармайлт гарган ажиллах;
  • Өвчлөлийн эрсдэл, түүнээс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр өндөр хүчин чармайлт гарган ажиллаж буй байгууллагууд, албан хаагчдад туслалцаа үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн болон бусад хэлбэрийн тусламжийг үзүүлэх, тэдгээрт шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэх.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2 цаг 50 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    3 цаг 29 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    3 цаг 34 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    3 цаг 58 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    4 цаг 0 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    4 цаг 7 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    4 цаг 14 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    4 цаг 20 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    4 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    4 цаг 54 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    5 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    6 цаг 21 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    7 цаг 7 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    7 цаг 37 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    7 цаг 53 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    8 цаг 13 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    8 цаг 17 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    8 цаг 42 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    9 цаг 3 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    9 цаг 20 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК