ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирус цар тахал дэлхийн 218 улсад бүртгэгдэж, 53.7 сая хүн энэ өвчнөөр өвчилж, нэг сая 300 мянган хүн энэ өвчнөөр эндсэн байна. Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн дотор 594 мянган хүн шинээр халдвар авч, 6221 хүн эндсэн байна. Харин манай улсын хувьд 431 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдрөөс хойш гурван шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлд болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна. Тиймээс оношилгооний найман цэг нэмж, 19 цэгээр халдварын шинжилгээ авч байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)