ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавируний халдвар илэрсэн. Тодруулбал, 10 сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээ, Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний, Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусний халдвар илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол дөрөв болж байна. Харин 1815 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй" гэв.
Б.Баатар