Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Л.Насанцэнгэл "Дэлхий дахинд коронавирусний халдвар тархсаас болж, манай улсад төдийгүй дэлхийн бусад орны хүн амын дунд стрессийн хариу урвал нэмэгдэж, үүсч болзошгүй байна. Коронавирусээр өвчилөөд эдгэрсэн 147 хүнээс судалгаа авахад сэтгэл түгшилт, сэтгэл гутралтай, нойрны өөрчлөлт гарсан гэсэн судалгаа гарсан. Тиймээс хүн ам тайван байх хэрэгтэй. Стресс бол хүн бүхэнд байдаг. Харин үүнийгээ л тайлж чадахгүй байх нь элбэг байдаг. Тухайлбал уурлаж бухимдах, хэн нэгнийг муулах зэрэг нь стресст орсны хариу урвал юм. Тиймээс стрессээ тайлж, ажил хийж байх үедээ хийж чадаагүй зүйлээ хийх, ажил амралтын дэглэм барьж, төлөвлөлт хийж чадвал стресст орохгүй байх боломжтой. Сөрөг мэдээллийг сонсч, үзэх бүрт стресст автах магадлал өндөр байдаг. Тиймээс сөрөг мэдээлэлд автахгүй, эерэг хандлагатай байх нь чухал. Иргэд 1800-2000 гэсэн утсанд холбогдож, зөвлөгөө авах боломжтой" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)